Малчдын зөвлөлгөөний зардалд 5 сая төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:06:31

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум нь хоёрдугаар сард "Малчдын зөвлөлгөөн", гуравдугаар сард "Эмэгтэй малчдын зөвлөлгөөн", зургаадугаар сард "Залуу малчдын зөвлөлгөөн" гэсэн гурван үе шаттайгаар зөвлөлгөөнүүдээ зохион байгуулдаг уламжлалтай. Тус зөвлөлгөөнүүдийн нэг болох "Малчдын зөвлөлгөөн 2016" арга хэмжээг зохион байгуулж нийт 35-аас дээш насны 250 малчин оролцсон бөгөөд арга хэмжээний зардалд 5.0 сая төгрөг зарцуулжээ.

Зөвлөлгөөнд Монголын Мал Эмнэлгийн холбооны дэд ерөнхийлөгч Докторант Ш.Эрдэнэхүү, ХААИС-ийн Мал Эмнэлгийн сургуулийн багш, докторант Ө.Нурбол, ХААИС-ын МАА-н сургуулийн багш, Докторант Г.Энхманлай, ХХААГазрын МАА-н хэлтсийн дарга Г.Гантөмөр, Лабораторийн эрхлэгч Г.Мандах, ЗУ-ийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхтулга, Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэмжийн хяналтын байцаагч Х.Эрдэнэбат, ДЗОУ Байгууллага Бор-Өндөр II ОНХХ-ийн төслийн багийн ахлагч Г.Жаргалбат, төслийн зохицуулагч Г.Батгэрэл, Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат, Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн дэслэгч Төмөрбаатар нар хүрэлцэн ирж оролцов.

Зөвлөлгөөний хүрээнд малчид руу чиглэгдсэн Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Малчдын бүлгийн хуримтлал, Хээлтүүлэгчийг шилэн сонгох, Хэнтий аймгийн үржлийн аж ахуйг сайжруулах тухай, Хурдан морины эмгэг эмчилгээ, Төлийн өвчин Малчид, мал эмнэлэгийн хоорондын уялдаа холбоо зэрэг сэдвийг хэлэлцсэн байна.

Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаанд зөвлөлгөөнд оролцогч малчид 132500 төгрөгийн хандив өргөлөө. Энэ үеэр "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр 3, "Хүнс, Хөдөө аж ахуйн яамны ЖУУХ бичиг"-ээр 5, "Сумын сайн малчин" цол тэмдгээр 14, "Хан Хэнтийн алдартан" тэмдгээр 13, Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр 1, Өмнөдэлгэр сумын Хүндэт тэмдгээр 2, "Алтан төлийн эзэн" -ээр 5, Ажил олгогч малчнаар 7, туслах малчнаар 7, нийт 57 малчин шагнагдаж, шинээр төрөн гарсан Аймгийн сайн малчин 3, Мянгат малчин 16-д хүндэтгэл үзүүлэн талархал, гарын бэлэг гардууллаа.

Өмнөдэлгэр сум нь 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 436332 толгой мал тоолуулж Монгол Улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан сумаар шалгарсан бөгөөд сумын Сайнмалчин 55, Мянгат малчин 94 боллоо.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news