Хөгжил Политехник коллеж малчдад тусаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:20:30

Б.Баярмаа захиралтай тус коллежийн багш, ажилтан, суралцагсад цас зудтай байгаа Ховд аймгийн Чандмань, Дарви сумдын алслагдсан багуудын малчдад туслах хөдөлгөөн өрнүүллээ.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр дээрх хоёр сумдын алслагдсан баг Мөнгөн аяга, Мөрөн, Тахилт, Талын булаг  зэрэг багуудын нутгаар 12-30 см зузаан цастай, хүйтний эрч нэмэгдэж, мал хаваржилтад хүндрэл үүсэж болзошгүй байгаа учир Хөгжил Политехник коллежийн багш ажилчид малчдад туслах хөдөлгөөн өрнүүлсэн байна.

Тус сургуулийн 136 багш ажилтан, 40 гаруй ангийн оюутан нэгдэж 220 боодол өвс, хурга, ишигний нэмнээ, лаа, шүдэнз, гурил будаа, гоймон зэрэг хүнс, эд зүйл, өвс тэжээлийн тусламж үзүүллээ.

Малчдад туслах сэтгэлийн хандивыг Чандмань сумын засаг дарга Б.Догсом, Дарви сумын засаг дарга Э.Ган-Эрдэнэ нарт хүлээлгэн өгчээ.

А.Бямбасүрэн

 

Related news