Хүчирхийллийн гэмт хэрэгт эрсдлийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 12:49:30

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 32 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оныхоос 28 хувиар өссөн, захиргааны зөрчил 103 бүртгэгдэж  66 хувиар өссөн үзүүлэлттэй гарсанд дүгнэлт хийж, аймгийн Цагдаагийн газраас “Бидний амьдрах гэрэлт ирээдүй” 2 сарын аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн нэгдсэн бүртгэл хөтөлж, эрсдлийн үнэлгээ хийлгэж байгаа юм. 2016 оны 01 дүгээр сард иргэдээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 28 дуудлага, мэдээлэл ирснээс 26 нь хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин бага буюу 0-4 оноотой, 2 нь хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшин дунд буюу 5-11 оноотой байжээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн 196 сурагчдад бусдын бид махбодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, архины хамааралтай 7 иргэнд гэр бүлийн хүчирхийлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар ойлголт өгчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news