Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ сумдад цасан шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Otgontuya@montsame.mn
2016-03-04 15:03:28

Сүхбаатар аймагт 2016 оны 3 сарын 4-ний өглөө 07 цаг 30 минутын орчимд цас орж эхэлсэн. Зөөлөн цас бударсан байдалтай байна. Цаашид шуурах магадлалтайг аймгийн ОБГ-аас мэдэгдлээ.

Одоогоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ сумдад цасан шуургатай, салхины хүч 6-10 м/с байна, харин Наран, Эрдэнэцагаан, Дарьганга сумдад огт цас ороогүй бусад сумдад их бага хэмжээгээр цас орсон байна. Аймгийн ОБГ-т ямар нэгэн гамшиг ослын дуудлага ирээгүй, тайван байна.

Монгол Улсын Зам тээврийн сайдын 49-р тушаалаар аймаг болон хот хоорондын замыг тодорхойгүй хугацаагаар хааж, аймгийн цагдаагийн газраас Түмэнцогт, Мөнххан сум болон аймгийн төвийн замууд дээр пост гарган ажиллаж байна.

Т. Одончимэг

Related news