Говь-Алтай аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо тэргүүн байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙМонголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн ээлжит 3-р хурал 2 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо боллоо. Уг хурлаар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцаж, 2016 онд хийх ажлаа тодорхойлж төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна.
Энэ үеэр аймгуудын ХАА-н хоршоологчдын холбооны ажлыг тусгай үзүүлэлтээр дүгнэн байр эзлүүлэхэд Говь-Алтай аймгийн ХАА-н хоршоологчдын холбоо тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл 3.0 сая төгрөгөөр шагнууллаа. Энэхүү шагналыг анх бий болгосон 2011 онд анхны шагналыг тус холбоо авч байсан бөгөөд 5 жилийн дараа дахин энэ шагналыг авчээ. Тус холбоо нь дараах гол 3 ажлаар бусдаас илүү үр дүнтэй ажиллаж байгаа юм байна. Хоршоо хөгжүүлэх чиглэлээр төр, хоршоолол, төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төслийн байгууллагуудын дэмжлэгийг хоршоодод чиглүүлэх зэргээс гадна Каритас-Монгол байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Хоршоодыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр ХХАА-н газрын хуучин байрыг хэсэгчилсэн байдлаар засч Хоршоологчдын сургалт мэдээллийн төвийг бий болгожээ. Удаах байруудад Ховд. Баянхонгор аймгийн Хоршоологчдын холбоод шалгарсан байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол