Гадаад ажилтнуудын тухай хуулийн төслийг парламентын доод танхим баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /NHK/.
Японы эдийн засагт ажиллах хүчний
хомсдол үүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан гадаад ажилтнуудын тоог нэмэгдүүлэх тухай
хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим баталсан байна.
Цагаачлалын хуулийг
шинэчлэх тухай хуулийн төслийг батлахыг доод танхимын гишүүд олонхийн саналаар
дэмжсэн бөгөөд ингэснээр уг хуулийн төслийг парламентын дээд танхимд
хүргүүлжээ.
Хуулийн төслийн
дагуу ирэх 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын иргэдэд оршин суух хоёр төрлийн
эрхийг олгох юм. Нэгдүгээр төрлийн эрхийг тусгай салбарт мэргэшсэн гадаадын
иргэдэд олгох бөгөөд тэд Японд 5 хүртэлх жилийн хугацаанд ажиллах эрхтэй боловч
тэднийг гэр бүлийн гишүүдээ авчрахыг зөвшөөрөхгүй ажээ.
Харин хоёрдугаар
төрлийн эрхийг илүү өндөр түвшинд мэргэшсэн гадаадын иргэдэд олгох бөгөөд тэдгээр
иргэдийн тус улсад үлдэх хугацааг хязгаарлахгүй бөгөөд гэр бүлийн гишүүдээ
авчрахыг зөвшөөрөх юм.
Засгийн газар 14
салбарт гадаад ажилтнуудыг ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд хөдөө аж
ахуй болон асаргаа сувилгаа зэрэг ажлын байр багтах ажээ. Энэхүү хөтөлбөрийн талаар өөр
нэмэлт мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.