ЕХ-г чиглэсэн чөлөөт зурвас нээхгүй

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-17 11:46:16

ЗАГРЕБ. /Xinhua/. ЕХ-г чиглэсэн чөлөөт зурвас нээхгүй гэж Хорватын Дотоод хэргийн сайд Ранко Остойич өчигдөр мэдэгдэв.

Дүрвэгсэд Товарник хотоос Хорват руу ирж, Езевод бүртгүүлж байгаа бөгөөд энэ нь Хорват доторх цорын ганц чөлөөт зурвас юм гэж Ранко Остойич хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хорватын цагдаагийн ажилтнууд хилийг хяналтдаа оруулж чадах байсан боловч дүрвэгсдэд хүч хэрэглээгүй гэж тэрбээр мэдэгдээд, манай улс нэг зэрэг 1800 орчим дүрвэгч хүлээн авч чадна гэв. Мөн тэрбээр, дүрвэгсдийн урсгал нэмэгдсээр байвал Хорват цаашид өөр арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Өчигдөр өглөөний байдлаар 1191 цагаач Хорватад нэвтэрсэн байна. Тэдний 576 буюу 14 хүртэлх насны 98 хүүхэд, 108 эмэгтэй, 360 залууг бүртгэсэн гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Эхний ээлжийн 1500 орчим дүрвэгчийг лхагва гарагт хүлээн авахад Хорват бэлэн байна гэж Ранко Остойич мэдэгдэж байжээ.

Д.Нямтулга

Related news
Comments