“Дэлүүн болдог” шүтээн овоог тохижуулах загварын уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 18:10:47

Хэнтий аймгийн ЗДТГ-аас  түүх соёлын дурсгал, байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшгийн нэг, Эзэн Чингис хааны мэндэлсэн газар “Дэлүүн Болдог”  шүтээн овоог, орчмын дурсгалт газрын хамт хамгаалах, тохижуулах, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгон олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор иж бүрэн эскиз зургийн уралдаан зарлалаа.

Тус уралдаанд зураг төслийн байгууллага, Архитектор, Дизайнер, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, оюутан залуус, иргэд оролцох боломжтой юм. Бүтээлийг энэ сарын 1-нээс энэ сарын 25-ны өдөр хүртэл авах бөгөөд ирэх сарын 1-ны өдөр бүтээлийг шалгаруулах аж.

Энэхүү бүтээлд Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн байх, Чингис хаанаар бахархах үзэл санааг илэрхийлэх, Төлөвлөлтийн өвөрмөц шийдлийг боловсруулах, Эртний уламжлалт түүх, соёлыг өгүүлэхүйц санааг тусгах, Орчны зам талбай, цэцэрлэгт хүрээлэн хөшөө дурсгал зэргийг цогц байдлаар шийдэх, Хог хаягдал, хөрсний бохирдол бусад хортой нөлөөллөөс хүрээлэн байгаа орчныг хамгаалсан байх,  Хэмжээс бүхий зураглал, перслектив, орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий иж бүрэн эскиз зургийг тайлбарын хамт АЗ цаасан дээр болон DVD хэлбэрээр ирүүлэхзэрэг тавигдах шаардлагатайг албаныхан хэллээ.

Тэртээ XIII зуунд Их Монгол улсыг байгуулж дэлхийн соёл, иргэншлийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн 2 дахь мянганы суут хүн Монгол үндэстний омогшил, бахархал болсон Их эзэн Чингис хааны төрсөн газрыг өөрийн бүтээлээр урлаж нэрээ мөнхлөх маш том боломж бүрджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Related news