“Бид Хэнтийнхэн-Үйлдвэрлэгч, Бизнес эрхлэгчид”-ийн чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-08 18:11:55

Хэнтий аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцүүлэн тодорхой шийдэлд хүрэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр “Бид Хэнтийнхэн-Үйлдвэрлэгч бизнес эрхлэгчид”-ийн чуулга уулзалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтад Аж Үйлдвэрийн Яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Мөнхсайхан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Б.Ариунаа, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга М.Оюунчимэг нар урилгаар оролцсон бөгөөд 18 сум, 4 тосгоны 251 төлөөлөгч оролцлоо.

Мөн Хэрлэн сумаас 99, Дархан сумаас 6, Бор-Өндөр сумаас 15, Галшар сумаас 8, Баян-Овоо сумаас 11, Мөрөн сумаас 7, Бэрх тосгоноос 7, Жаргалтхаан сумаас 6, Норовлин сумаас 12, Батноров сумаас 12, Өлзийт тосгоноос 6, Баянмөнх сумаас 1, Өмнөдэлгэр сумаас 7, Цэнхэрмандал сумаас 8, Өмнөдэлгэр сумаас 8, Баянхутаг сумаас 8, Биндэр сумаас 1, Дэлгэрхаан сумаас 1, Баяйн-Адарга сумаас 12, Хурх тосгоноос 3, Батширээт сумаас 2, Дадал сумаас 11 үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч тус тус оролцож санал бодлоо солилцож байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news