Тосонцэнгэл суманд 7.1 км гудамжны гэрэлтүүлэг нэмж хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы Тосонцэнгэл сум сумын орон нутгийн хөгжлийн
сангийн 22 сая төгрөг, ДЗОУБ-ын зургаан сая
төгрөгийн санхүүжилтээр нийт 178 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг шинэчилжээ.
Мөн 500 ваттын улайсдаг чийдэнгээр асдаг
байсан гудамжны гэрлийг 50 ваттын 108 ширхэг лед гэрэл, 100 ваттын 70
ширхэг лед гэрлээр сольсон байна. Шинээр 20 тулгуур,
гэрэлтүүлгийг нэмж, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлдээ явдаг гол гудамж,
зам дагуу байршуулжээ. Улайсдаг
чийдэнг лед гэрлээр сольсоноор ашиглалтын зардал гурав дахин багасч,
гэрэлтүүлгийн тусгал нэмэгдэж байна. Ингэснээр Тосонцэнгэл сум нийтдээ 7.1
километр гудамжны гэрэлтүүлэгтэй боллоо. Иргэдийг аюулгүй
орчинд зорчуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сумын өнгө үзэмжийг
нэмэгдүүлэх зорилготой энэхүү ажил цаашид үргэлжлэн
хийгдэнэ. Манай сум нь Монгол Улсын хамгийн хүйтэн цэг буюу өвлийн улиралд багадаа
-30, ихдээ -50 градус хүйтэрдэг. Өвлийн улиралд манантай хүүхэд болон иргэдэд
өглөө оройдоо зорчиход үзэгдэх орчин хязгаарлагддаг бэрхшээл бий. Мөн Баруун
аймгуудын Улаанбаатар хоттой холбодог гол зам дайран өнгөрдөг сум учраас
гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, өнгө үзэмжийг нэмэх зайлшгүй
шаардлагатай. Эдгээр ажлуудыг иргэдийнхээ санаачилгаар сум хөгжүүлэх сангийн
хөрөнгө оруулалтаар шат дараатай үргэлжлүүлэн шийднэ хэмээн Тосонцэнгэл сумын
ЗДТГ-аас мэдээлэв.