Малчид, малчдынхаа дэмэнд өвлийг давж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 08:54:35

Өнгөрсөн хавар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ихэнх нутаг түймэрт шатаж малын бэлчээр нь устаж үгүй болсон. Сүхбаатар сумын малчид Дорнод, Хэнтий аймгийн нутгаар болон Сүхбаатар зарим сумдаар оторлон нутаглаж, хавартай золгож байна.

Малчдын хувьд малын хорогдол тун бага байна. Гэхдээ, хэдийгээр малын хорогдол бага байгаа ч түймэрийн уршиг одоог хүртэл үргэлжилсээр байгааг малчид хэлж байгаа юм.

Сүхбаатар сумын 4 –р баг буюу Ланз баг гэхэд 140 өрхтэй, 430 хүн амтай, үүнээс 116 өрхийн 37000 толгой мал өвөлжиж байна. Бэлчээр нутаг муу байгаа ч нэг доор олон айлын мал шавж бэлчээрлэж, худаг усны хүрэлцээ дутмаг байгаа. Гэсэн хэдий ч нэг нутгийн малчид өөр хоорондоо зохицон хүнд цагт нэгэндээ дэм болсоор онд орж байна. Эхнээсээ төлийн дуу малчны хотонд цангинаж, зарим айлууд хаваржаа нутагруугаа буух бэлтгэлээ базааж эхэлжээ.

Т. Одончимэг

 

 

 

Related news