Бангладешт нисэх онгоц осолдож, орос нисгэгч амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-09 16:28:37

ШИНЭ-ДЕЛИ. /TASS/. “Антонов Ан-26” тээврийн нисэх онгоц Бангладешийн эргийн ойролцоо осолдож, наад зах нь нэг хүн буюу ОХУ-ын нисгэгч амиа алдсан байна гэж тус улсын эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Түүний цогцсыг өнөө өглөө Бенгалийн булангаас олсон байна. Харин хоёрдугаар нисгэгч, Украины иргэн хүнд гэмтжээ.

Багийн бусад гишүүнийг хайх ажиллагаа өрнөж байна гэж Бангладешийн онцгой байдлын газрын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Нийт дөрвөн хүн сууж явсан уг нисэх онгоц орон нутгийн цагаар өглөөний 09:30-д осолджээ. Ямар шалтгааны улмаас осолдсон тодорхойгүй байгаа бөгөөд онгоц өндрөө алдаж, тэнгист унасан байна.

Уг онгоцоор сам хорхой болон бусад далайн хоол тээвэрлэдэг байсан гэж Бангладешийн хэвлэлд мэдээлжээ. Мөн уг онгоцыг “Bismillah” агаарын тээврийн компани эзэмшдэг бөгөөд “True Aviation” компанийн удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Д.Нямтулга

 

Related news