Сүсэгтний холбооны тэргүүн сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:44:16

Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэргэдэх сүсэгтний холбоо нь 2012 онд байгуулагдан, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

2015 оны 11 сард болсон лам нарын чуулганаар сүсэгтний холбооны тэргүүнийг өөрчилж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Ц.Тайванбаатарыг сонгосон. Шинэ тэргүүний тухайд холбооныхоо үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийнхаа 12 сумдад өөрийн биеэр очиж ажиллаж байна. 3 сарын 9-ний өдрөөс аян замдаа гарсан байна. Төрөлх нутаг болох Сүхбаатар сумаас гараагаа эхлэж нар зөв тойрон бүх сумдаараа явах юм.

Тэрээр хөдөө сумдын гандан хийд болоод түүний дэргэдэх сүсэгтний холбоодын үйл ажиллагаатай танилцаж, сүсэгтэн олонд өөрийгөө танилцуулж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэнэ. Мөн сумдын удирдлагууд, суруулийн сурагчидтай уулзалт хэлэлцүүлэг хийж, бурханы ном сургаалийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулах юм.

Т. Одончимэг

Related news