11 мянга гаруй толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:46:15

Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар 11370 мал хорогдсон мэдээтэй байгаагаас 10 тэмээ, 142 адуу, 256 үхэр, 2284 хонь, 8678 ямаа хорогджээ.

Дэлгэр сумд 2226, Тайширт 1444, Халиунд 2523 мал хорогдсон нь хамгийн олон тоотой мал хорогдуулсан сумд болж байна. Нийт хорогдсон малын 188 нь өвчнөөр, 752 нь хээлтэгч мал байгаа ажээ.

Аймгийн хэмжээгээр 2.9 сая гаруй мал 6658 малчин өрхөд хаваржиж байна. Ихэнх сумдын нутаг ихээхэн хэмжээний цастай өвөлжөөд одоо хаваржааны бүс нутгууд ч багагүй цастай байна. Сүүлийн үед мал багаасаа эхлэн муудаж хорогдол гарч эхэлж байгаа аж.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Related news