250 мянга орчим хүүхэд "задгай" шоронд амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-10 14:02:30

НҮБ. /Anadolu/. Бүслэлтэд орсон Сирийн зарим нутагт амьдарч байгаа 250 мянга орчим хүүхэд хоол хүнс, эм тариа, цэвэр усаар гачигдаж байна гэж Хүүхдийг ивээх сан тайландаа дурджээ.

Бүслэлтэд орсон газар нутаг буюу “задгай” шоронд байгаа хүүхдүүд дайнаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамтад орж байгааг олон улсын тусламжийн бүлэг “Бүслэлтэд орсон хүүхэд нас” тайландаа буруушаасан байна.

Халдлагад өртөх вий гэснээс үргэлж айдаг тухайгаа хүүхдүүд хэлж байгаа бол тэдний эцэг эхчүүд, хүүхдүүдийн ааш нь өөрчлөгдөж, түрэмгий зантай, сэтгэлээр унасан байдалтай болж байгааг ярилцлага бүрээс харагдаж байна гэж тайланд дурджээ.

22 багийн явуулсан уг судалгаа, ярилцлагад бүслэгдсэн бүсэд амьдарч байгаа 125 эцэг, эх, хүүхэд оролцсон байна.

Эм тариа дууссан бөгөөд эрүүл мэндийн тусламж яаралтай үзүүлж чадахгүй байгаагийн улмаас өвчтэй хүүхдүүд шалган нэвтрүүлэх цэгт нас барж байна гэж лааны гэрэлд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан мэдэгдсэн тухай Хүүхдийг ивээх сан тайландаа дурджээ.

Д.Нямтулга

 

Related news