Анкара хотод болсон халдлагыг нэг эмэгтэй, нэг эрэгтэй зохион байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /TASS/. Анкара хотод болсон террорист халдлагыг нэг залуу, нэг эмэгтэй зохион байгуулсан гэж Туркийн “Cumhuriyet” сонинд мэдээлжээ. Уг халдлагын улмаас наад зах нь 34 хүн амиа алдсан байна.
Туркийн нийслэл Анкара хотын тээврийн гол төвд машин дэлбэлсэн хоёр хүний нэг нь эмэгтэй хүн байсан тухай уг сонинд бичжээ.
Кизилай талбайн ойролцоо болсон уг дэлбэрэлтийн улмаас наад зах нь 34 хүн амиа алдаж, 120 гаруй хүн шархадсан байна. Урьдчилсан мэдээллээр, автобусны зогсоолын ойролцоо машин дэлбэрчээ.
Д.Нямтулга