Хог хаягдал боловсруулах хамгийн том цахилгаан станцыг хятадууд барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Шэньжэнь хотын эрх баригчид нүүрс бус хог хаягдал шатааж ажилладаг, дэлхийн хамгийн том цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа тухай "Жэньминь Жибао" сонинд мэдээлжээ.
Шэньжэнь хотод гурван ийм станц барих бөгөөд нэг нь дэлхийн хамгийн том цахилгаан станц болох ба өдөр бүр 5000 тонн хог боловсруулах хүчин чадалтай байх аж.
Хамгийн том станц нь дангаараа хотын бүх хог хаягдлын гуравны нэгийг боловсруулах хүчин чадалтай байна гэж Шэньжэнь хотын захиргааны удирдах газрын дарга Ван Гобинь ярьжээ. Уг станцыг 2018 онд ашиглалтад оруулах бол барилгын ажил нь 2016 оны сүүлээр эхлэх аж. Хог хаягдал шатаан ажилладаг гурван шинэ цахилгаан станц нь 2018 он гэхэд өдөр бүр 10.7 мянган тонн хог хаягдал дахин боловсруулна гэж Ван Гобинь хэлжээ.
Д.Жаргал