Монгол ардын богино дуу дуулаачдын уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга байгуулагдсаны 50 жилийнхээ ойн хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулж байна.
Монгол ардын богино дуу дуулаачдын дуулах ур чадварыг дээшлүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх, өвлөх, сэргээх зэргээр ардын богино дууны урын санг баяжуулахад хувь нэмэр оруулж, залуу авьяастнуудын урам зориг идэвхийг өрнүүлэх зорилгоор “Ардын богино дуу дуулаач” шалгаруулах уралдааныг аймгийн төв, хөдөөгийн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, 18 сумын 18-25 насны ардын авьяастан болон уран сайханчдыг хамруулан хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ринагийн нэрэмжит энэхүү уралдааны нэгдүгээр шатанд нийт 32 ардын авьяастан бүртгүүлсэнээс 2-р шатанд 17 ардын авьяастан шалгарч Есөнбулаг сумын 2-р сургуулийн сурагч Ш.Дорждулам гранпри шагнал цом, өргөмжлөл, СУИС-д суралцах эрхийн бичиг, 150000 төгрөгөөр, 1-р байранд Шарга сумын оролцогч Л.Долзодмаа цом, өргөмжлөл, СУИС-д суралцах эрхийн бичиг, нэг дуунд 250000 төгрөгийн панограм хийлгэх эрхийн бичиг, 2-р байранд Халиун сумаас оролцогч Э.Соёл-Эрдэнэ өргөмжлөл, 100000 төгрөгөөр, 3-р байранд Эрдэнэ сумаас оролцогч О.Буян-Өрнөх шалгарч өргөмжлөл, 60000 төгрөгөөр, тусгай байранд Халиун сумаас оролцогч Д.Галданцээ шалгарч өргөмжлөл, 30000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
. Говь-Алтай аймаг Ш.Цоодол