Орхоны эмнэлгүүд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, “Эрдэнэт эрүүл мэндийн цогцолбор” нь харилцан ойлголцлын болон хамтын ажиллагааны санамж бичиг үйлдлээ.
Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудын уялдааг сайжруулж, арга туршлагаа цаг алдалгүй солилцох боломж бүрдэх гэнэ. Мөн БОЭТ-д хандсан, яаралтай хүнд төрлийн мэс засал болон нарийвчилсан оношилгоо хийх шаардлагатай иргэдийг “Медипас” эмнэлэгт зуучлах, хамтран ажиллахаар уг санамж бичигт дурджээ. Санамж бичгийн үр дүнг хагас жил тутам дүгнэнэ.
Б.Оюун-Эрдэнэ