Таван хувийн зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 17:11:46

Орхон аймагт орон сууцны найман хувийн ипотекийн зээлд хамрагдсан 2917 өрхийн 100.5 тэрбум төгрөгийн зээл байна.

Тэдний зээл энэ сарын 15-аас 5 хувийн хүүд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх зээлийн гэрээг шинэчилж эхэлсэнээр 5 хувийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болж байна. Харин шинээр 5 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ гаргасан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар 32 иргэн 5 хувийн зээлд хамрагдах өргөдлөө гаргажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news