УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 17:16:59

УИХ-ын гишүүн НББСШУБ-ын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт 10 гаруй хоног ажиллаж, аймгийнхаа сумдаар орж, иргэдэд УИХ-аар батлагдсан, хэлэлцэж буй хууль тогтоомжуудын танилцуулга мэдээллийг өглөө.

 

Аймгийн төвд Хөгжил политехникийн Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүнд хуулийн сурталчилгаа мэдээлэл өгч Шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад онцлох хуулийн танилцуулга хийлээ. УИХ-ын намрын чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тал бүрийн төлөөллийг оролцуулсан нэлээд чамбай хууль болсон гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт онцолж байв.  

Улсын хэмжээнд 111 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас Ховд аймагт л гэхэд 3000 орчим иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 40 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол 60 хувь нь олдмол бэрхшээл эзэлж байгаа юм.

 

Ховд аймаг А.Бямбасүрэн

Related news