Нүүдлийн хайрцаг аялуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:33:49

Говь-Алтай аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газраас сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудад байгал орчин, ан амьтан, ургамлын онцлогийг танилцуулах, тэдгээрийг хайрлан хамгаалдаг болгох зорилгоор танин мэдүүлэх нүүдлийн хайрцгийг аялуулж байна.

2013 оноос эхлэн аялуулж байгаа уг хайрцагт төрөл бүрийн ном, үзүүлэн, чихмэл тоглоом, CD зэрэг 50 гаруй зүйлийн материал байдаг бөгөөд хүүхэд багачуудаас санал авч шаардлагатай зүйлээр баяжуулдаг байна. Нүүдлийн хайрцаг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдээр аялаад хөдөөгийн сумдын багачуудад удахгүй очих ажээ. Хүүхдүүд нүүдлийн хайрцагт байгаа олон зүйлийг таниж мэдээд санал бодлоо уламжилдаг байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Related news