Хаврын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:58:08

Говь-Алтай аймгийн Морин спорт уяачдын холбоо энэ хаврын эхний уралдаанаа удахгүй зохион байгуулах ажээ. Энэ удаагийн уралдааныг цаг агаарын тааламжтай нөхцөл бүрдсэн үед энэ сарын сүүлчээр явуулах бөгөөд дээд гурван нас буюу их нас, азарга, соёолон насны морьд уралдах юм байна.

Аймгийн төв, сумдын уяачдын холбоо дээрх гурван насны морьдоо уяж уралдуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ хавар морьд харьцангуй хүчтэй онд орж уяа сойлго нь сайн байгаа ажээ. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой шаардлага мэдээллийг уяачдад өгч байгаа гэнэ.

.                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news