Керри барьж явсан чемоданыхаа нууцыг дэлгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-25 13:03:40

МОСКВА. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москва хотод барьж ирсэн чемоданыхаа нууцыг дэлгэсэнгүй.

Керритэй хийх уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээхдээ, хэнд ч итгэлгүйгээр онгоцны шатаар Төрийн нарийн бичгийн даргын барьж буусан чемоданыг сонирхож байгаагаа нуугаагүй байна.

Чемоданд чухам юу байгаа тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Керри, “Энэ бол Владимир Путин бид хоёрын нууц” гэжээ.

Гэхдээ Америкийн Төрийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдийн сонирхлыг бас ихээхэн татсан өөр нэг нууц болох тэрбээр яагаад Москвад гитар авч ирснээ дэлгэхээс татгалзаагүй байна.

“Би гитараа хаана ч явсан авч явдаг. Боломж олдсон үедээ байнга тоглодог, надад илүү их дадлага хийх хэрэгтэй байгаа” гэж Керри хэлжээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа хөгжмийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд хамтлагийнх нь тоглолтын бичлэг одоо ч “YouTube”-д байдгийг ярьсан байна.

Д.Жаргал
 

Related news