Умард Солонгост баривчлагдсан АНУ-ын иргэн тагнуул хийснээ хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-25 14:20:05

ПХЕНЬЯН. /TASS/. Умард Солонгост өнгөрсөн онд баривчлагдсан солонгос гаралтай Америкийн иргэн Ким Дон Чоль цэргийн болон эдийн засгийн тагнуул хийж байснаа Пхеньян хотод мэдэгджээ.

Түүнд Умард Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэл, мэдээллийн газраас тус улсын болон гадаадын сэтгүүлчдэд, мөн гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудад зориулан Пхеньян хотод зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд үг хэлэх боломж олгосон байна.

Нэг цаг орчим үргэлжилсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр, “Умард Солонгосын эсрэг аймшигтай гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, уучлал гуйн, өөрт нь энэрэнгүй хандахыг хүсчээ”. “Гэмт үйлдсэндээ би гэр бүлээсээ ичиж байна” гэж Ким Дон Чоль хэлсэн байна.

Д.Жаргал

 

Related news