Жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн их сургууль дүүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаад амжилттай төгсжээ.
Жүжигчин бүсгүй АНУ-д сурч байхдаа эх орондоо ирж “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглоод буцсан. У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон цөөхөн залуу жүжигчний нэг. "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсноос хойш "Хайрын рекорд", "Single ladies 1, 2, 3", "Сүүлчийн шөнө", “Учрал” зэрэг дэлгэцийн олон бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч билээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days