Эрчим хүчний хязгаарлалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-29 20:39:30

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 29-ны өдрийн 19.00 цагаас долоодугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаар болжээ.

“ДЦС-4” ТӨХК-ийн засварын ажил хийхтэй холбоотойгоор тус хязгаарлалтыг хийж байгаа бөгөөд засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг аж. Тиймээс дурдсан хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулахыг “Баянхонгор-Эрчим хүч” ТӨХК-аас уламжиллаа.

Related news