Орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж дадлага хийх боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:34:40

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хоол үйлдвэрлэлийн ангийн оюутнууд иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа.

Шарах шүүгээ, хөөлгөгч, аяга тавга цэвэршүүлэгч, зуурагч, хэрчигч гэх мэт нийтдээ 30 гаруй сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг Койка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар олгосон байна.

Урьд нь багш, сурагчид хуучны плитка, печ ашиглаж, дадлага ажлаа явуулдаг байсан бол одоо орчин үеийн,олон үйлдэлтэй, автомат төхөөрөмжийн тусламжтай цаг хугацаа  хэмнэж, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болжээ.

Тус төв 60 гаруй багш ажилтан, 300 гаруй сурагчтайгаас 60 гаруй нь хоол үйлдвэрлэлийн ангид суралцдаг ба Койка олон улсын байгууллагатай 2014 оноос хамтран ажиллажээ. Цаашид боловсон хүчин, сурагч солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх  төлөвлөгөөтэй байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news