Сумдын цаг уурын 4  өртөө унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 17:22:27

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан Тариалан, Эрдэнэбулган, Шинэ-Идэр, Жаргалант сумдын цаг уурын өртөөдийн явуул судалгааны ажилд зориулж мотоцикл олголоо.

Сумдын цаг уурын өртөө нь хавар намрын цагт судалгааны ажлыг хийдэг боловч өөрсдийн гэсэн унаагүй тул тэр бүр шаардлагатай газруудад хүрч чаддагүй гэнэ. Мөн өвөл цас мөсний хэмжээ тогтоох гээд жилийн 4 улиралд явуулын судалгаа хийхэд хамгийн их тулгамддаг асуудал болох унааны асуудлыг шийдэж өгсөнд цаг уурчид талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news