Төллөх эх малын 50 хувь төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:19:41

Говь-Алтай аймгийн хэмжээнд мал ид төллөж байна. Өнөөдрийн байдлаар 476304 эх мал төллөж 472424 төл буюу 2495 ботго, 665 унага, 2424 тугал, 190902 хурга, 275938 ишиг мэнд бойжиж байна.

Төл бойжилт 99.2 хувьтай байгаа ажээ. Мал төллөж байгаа хаваржааны бүс нутгуудын цас хайлж бэлчээрийн өвс  сайн байгаагаас төллөсөн малын жилбэ сайн гарсан төл цовоо торниун бойжиж байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол         

 

Related news