Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол эзэмшүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-06 17:32:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Багш-Эцэг эхийн холбооноос сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд өнөөдөр Арвайхээр хотноо сургалт зохион байгуулж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд үндэслэн сонсголын бэрхшээлтэй иргэдийг сонгуульд тэгш, үр дүнтэй оролцох боломжийг нэмэгдүүлэх, сонсголгүй иргэдэд дохионы хэлээр сонгогчийн боловсрол олгох зорилготой тус сургалтад 60 гаруй хүн сууж байгаа юм. Тэдний 70 хувь нь сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй аж.

Төсөл санаачлагч Монголын Багш-Эцэг эхийн Холбоо нь Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын санхүүжилт, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн туслалцаатайгаар тус төслийг 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх аж.

Related news