Удахгүй хямд үнэ, өндөр хурдтай интернет ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 11:24:31

Төв аймгийн Зуунмод сумын иргэд энэ  сарын 11-нээс өмнөхөөсөө илүү хурдан, хямд үнэтэй интернет ашиглана. Ингэснээр албан байгууллага 1 мегаваттыг 49500 төгрөгөөс 27500 төгрөг, хувь хүн 1 мегаваттыг 33000 төгрөгөөс 17600 төгрөгөөр авах аж.

Өөрөөр хэлбэл хэрэглэгчид хуучин өгч байсан төлбөрөөр нэг дахин илүү  өндөр хүчин чадалтай интернет ашиглана гэсэн үг.

Монголын Цахилгаан холбоо хувьцаат компанийн Төв аймаг дахь салбар 94 албан байгууллага, 480 хувь хүнд интернетийн үйлчилгээ үзүүлдэг байна.  

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Related news