Т. Намжил: Гэр бүлийн халуун дотно, амьд харилцаа суларч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:38:11

2015 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Насан туршийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх хөтөлбөр гэж баталсан. Насан туршийн боловсролд баримтлах таван чиглэлд сурагч багш бэлтгэхээр болсон.

Үүний хүрээнд аймгийн Албан бус насан туршийн болосврол төвөөс гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжилыг урилгаар авчирчээ. Энэхүү сургалтанд сумдын насан туршийн боловсролын нэгжийн багш нар, боловсролын байгууллагын төлөөлөгч, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрйн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдлаа. Эдгээр хүмүүс 3 шатны сургалтаар сургагч багшийн сертификат авна.

Өнөө үед гэр бүлийн харилцааны асуудал ихээр хөндөгдөх болсон. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ юу хүсэж, юу мөрөөдөж явдагийг ойлгодоггүй, хол хөндий харьцдаг. Нийгмийн хөгжлөө дагаад ч тэр үү олон хүчин зүйлээс шалтгаалан гэр бүлийн халуун дотно амьд харилцаа суларч байгааг гэр бүл судлаач доктор, профессор Т. Намжил хэллээ. Тэрээр мөн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад лекц унших юм.

Т. Намжил багшийн хувьд Сүхбаатар аймагт гурав дахь удаагаа ирж лекц уншиж байгаа нь энэ юм.

Т. Одончимэг

Related news