“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд нийгмийн салбарын ажилтнуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-18 17:48:17
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийгмийн цехийн ажиллагсдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр болон бусад цех, нэгжийн удирдлагууд оролцсон юм.

Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, өнөөгийн нөхцөл байдал хийгээд өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тус үйлдвэрийн нийгмийн 10 цехэд 870 гаруй ажилтан ажилладаг бөгөөд  урлаг, спорт, эмнэлэг сувилал, сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэлийн салбар нь хамаардаг юм. 

Уулзалтын үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “Зэсийн ханш өндөр бус, төлөвлөсөн хэмжээнээс доогуур буюу 400 орчим ам.доллараар бага байна. Гэвч бид өртөг зардлаа бүх түвшинд хямгадаж, үр дүнд нь урьдчилсан байдлаар оны эхний 9 сарын дүнгээ тооцож үзсэн. Энэ утгаараа 10 дугаар сарын 1-нээс ажилчдынхаа цалинг нэмэх боломж бололцоо харагдаж байна” гэсэн юм.

 

Related news