Регбигийн ДАШТ Японд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-09-20 11:28:13

ТОКИО. /NHK/. Регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн баасан гарагт Япон улсад эхэлнэ. Энэхүү тэмцээнийг Ази тивд зохион байгуулж буй анхны тохиолдол энэ юм.


Регбигийн ДАШТ ирэх 11 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилж, үүний хүрээнд нийт 48 тэмцээнийг зохион байгуулах ажээ. Эхний тэмцээнд Япон, ОХУ-ын шигшээ баг учраа таарсан бөгөөд орон нутгийн цагаар баасан гарагийн оройн 19:45 минутад эхэлнэ.


Япон улс чансаагаараа дэлхийд 10 дугаарт, ОХУ 20 дугаарт эрэмбэлэгддэг байна. Япон улсын шигшээ баг энэ жил шувтаргын наймд үлдэхийг зорьж байгаа ажээ. 

Related news