Улаан буудайн ургац хураалт 17 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-09-27 10:49:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаан буудайн ургац хураалтын ажил 17 хувьтай байна.

Улаан буудайг 7 иргэн, 13 аж ахуй нэгж 6860 га талбайд тариалсан бөгөөд 1200 га талбайгаас 1600 тонныг хураагаад байна Мөн 10 га талбайгаас 7 тонн арвай, төмс 90 га талбайгаас 790 тонн, хүнсний ногоо 82 га талбайгаас 680 тн, чацаргана жимс 28 тонныг тус тус хураан аваад байгаа аж. Энэ жил аймгийн хэмжээнд 976 га талбайд ногоон тэжээл тариалсан бөгөөд 1464 тн буюу 58560 боодол ногоон тэжээл хураан авах төлөвтэй байна.

Хаврын тариалалтаар 10555,8 га талбайд тариалалт хийж, 8217,5 га-д үр тариа үүнээс улаан буудай 8102,5 га, арвай 72 га, бусад үр тариа 115 га, тосны ургамал 857 га, малын тэжээл 652,7 га, төмс 395,1 га, хүнсний ногоо 213 га талбайд тус тус тариалжээ.

Related news