Тусгай олимпоос зургаан медальтай иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Баруун бүсийн тусгай олимпын
зуны их наадамд Завхан аймгаас 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцож зургаан
медальтай ирсэн тухай Тусгай олимпын Завхан аймаг дахь төлөөлөгч мэдээлэв.
Тус олимп Ховд аймагт болж Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан Увс, Ховд аймгийн 90 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн тусгай олимпыг хөнгөн атлетик, ширээний теннис, гар бөмбөг, бадминтон, бочи гэсэн спортын таван төрлөөр зохион байгуулсан. Манай тамирчдыг аймгийн Засаг дарга дэмжиж 1.2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. Энэ жил бид долоон тамирчин, таван дэмжин тоглогч сурагч, гурван сайн дурын ажилтан, эрүүл мэндийн ажилтан, дасгалжуулагч, эцэг эхийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирсэн. Манай баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд тусгай байр, бадминтоны төрөлд А.Жаргалмаа мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд Ц.Дэмбэрэлням хүрэл медаль, дэмжин тоглогч Б.Гоомарал алтан медаль, хөнгөн атлетикийн 50 метрийн төрөлд Б.Жанчив алтан медаль, 100 метрийн төрөлд мөнгөн медалийг тус тус хүртлээ.
Ер нь тусгай олимпын үнэт зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш оролцуулах, хөгжлийн бэрхшээл гэсэн ойлголт үгүй болохыг сайн дурын дэмжин тоглогч сурагч хүүхдүүдээр дамжуулж спортын болон спортын бус төрлүүдээр зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой жил бүр болж байгаа юм. Тиймээс манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэйгээ хамт хөгжих, спорт, урлаг, уран сайхнаар хөгжүүлэх олон талын ажлыг байнга зохион байгуулдаг. Эцэг эхчүүд болон байгууллагууд маш сайн дэмжиж хамтран ажилладагт талархаж байна хэмээн Завхан аймаг дахь тусгай олимпын төлөөлөгч Л.Олонбаяр тус тус мэдээллээ.