Өвөрхангайн 9 ААН, 6 иргэн улаан буудайн урамшуулалд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн ХХААГ-аас шаардлага хангасан хүнсний улаан буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн холбогдох материалыг бүрдүүлж, ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүргүүлснээр 2015 онд 9 аж ахуйн нэгж, 6 иргэний улаан буудайн урамшуулалд хамрагдах боломж бүрдээд байна.
“Тариалангийн тухай хууль”, “Баруун бүсийн тариаланг хөгжүүлэх тухай” Засгийн газрын 2013 оны 366 дугаар тогтоолоор улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаан буудайд мөнгөн урамшуулал олгодог билээ.
Өвөрхангай аймгийн аж ахуйн нэгжүүд 2015 онд 2015 онд З790 га талбайд улаан буудай тариалж, 3828 тн улаан буудай хураан авсан байна. Мөн Хархорин сумын газар тариалан эрхлэгчид аймгийнхаа үр тарианы үйлдвэрлэлийг 100 хувь хариуцан хангадаг юм.
Өвөрхангай Б.Батчимэг