Он гарсаар гэмт хэргийн улмаас 9 хүн амь насаа алдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 08:38:42

Оны эхний гурван сард Өвөрхангай аймгийн хэмжээнд 138 гэмт хэрэг бүртгэгдсэн болохыг Цагдаагийн газраас мэдээллээ. Нийт хэргийн ихэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа ба үүнээс 56.4 хувийг  орон байрны хулгай, 29.1 хувийг малын хулгай эзэлж үүнд хүүхэд оролцох явдал эрс өсчээ.

Нийт гэмт хэргийн 20.4 хувь нь согтуугаар, 34.5 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрөгч гурван сард түр саатуулсан тээврийн хэрэгсэл 297 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 62 тээврийн хэрэгслээр буюу 26.4 хувиар өсч, авто машин жолоодох эрхээ хасуулсан жолооч 86 хүнээр буюу 2.4 дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Гэмт хэргийн улмаас 206.4 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеийнхээс 35.6 сая төгрөг буюу 20.8 хувиар өсч, нийт хохирлын 69.3 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас 9 хүн амь насаа алдсан бол 297 хүн албадан саатуулагджээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news