Дарьганга сумын хэмжээнд 6000 мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 10:37:23

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ өвөл сумын баруун болон баруун урд хэсгээрээ өвөлжилт хүндхэн болжээ. Сумын хэмжээнд 60 гаруй мянган эх мал төллөнө. Сумын газар нутаг дээрээс үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг эхлүүлжээ.

Сүхбаатар аймагт энэ жил өвөлжилт хүндэрч, цагаан зудын байдалтай өвөлжсөн. Нийт нутгийн баруун болон урд хэсгээрээ өвөлжилт хүндэрч малын хорогдол их гарсан. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд 137,7 мянган толгой мал хорогдсон нь улсын хэмжээнд хамгийн өндөр хорогдолттой байгаа юм. Харин Дарьганга суманд 6000 орчим мал хорогдсон байна. Сумын баруун болон урд хэсгээрээ мал нилээн зутарсан. Малчид үхсэн малынхаа сэг зэмийг өвөлжөөндөө орхиод нүүх явдал элбэг байна. Тиймээс малын сэг зэмийг зайлуулж булах, устгах ажлыг сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна.

 2015 оны мал тооллогоор Дарьганга сум 182000 толгой мал тоолуулжээ. 60 гаруй мянган эх мал төллөнө. Мал төллөлт 60 гаруй хувьтай явж байна. Өвөлжилт хүндэрсэн газруудад төлийн хорогдол бага зэрэг гарч буйг онцоллоо. Сумын зүүн, зүүн хойд хэсэгтэй мал зутраагүй жилбэ сайтай төллөжээ.

Т. Одончимэг

Related news