Лхагчинвандад уулан дахь буганд цус сэлбэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 15:35:13

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Лхагчинвандад уулан дахь буганд цус сэлбэлт хийх шаардлага тавигдаж байгаа учраас уг ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудын дунд тендер зарлахаар болжээ.

Одоогоос зуун жилийн тэртээ Егүзэрь ламхай Лхагчинвандад ууланд буга нутагшуулах ажлыг эхлүүлж, бугын сүрэг бий болох эх суурийг тавьж байсан гэдэг. Тэгвэл одоо тус бүс нутагт 300 орчим халиун буга бий гэх тоог аймгийн БОАЖГ-аас гаргажээ.

2012 онд буга авчирч нутагшуулах, цус сэлбэх ажлыг нутаг орноо гэсэн олон хүмүүсийн дэмжлэг, сум орон нутгийн санаачлагаар 3 буга авчирч тавьж байсан. Ер нь бугын биеийн хэмжээ, эвэр нь жижгэрэх тал ажиглагдах болсон учраас цус сэлбэх нь зөв гэж үзжээ.

Аймгийн засаг дарга болон БОЯ-ны сайд нарын хамтран ажиллах гэрээнд цус сэлбэх гэдэг ажил тусгагдсан. Шаардагдах төсөв хөрөнгийг нь гаргахаар болж, уг ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Мөн буга нутаглаж буй тус газарт шүү ургуулах ажлыг эхлүүлж, 4 тонн шүүг байршуулжээ.

Т. Одончимэг

Related news