Сүхбаатар аймгийн хэмжээнд 33 мандаттай байхаар тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 18:01:06

2016 оны 4 сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, 2016 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрогт мандатын тоо тогтоох тухай хэлэлцэж баталсан байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 21 тойрогт нийт 33 мандат байхаар тогтоожээ.

Үүнээс, Асгат, Халзан, Наран, Түмэнцогт, Түвшинширээ, Сүхбаатар сумдад тус бүр 1 мандат, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан, Уулбаян сумдад тус бүр 2 мандаттай байхаар тогтоожээ.
Баруун-Урт сумын 9 багт  нийт 15-н мандат  буюу 2, 3, 9 дүгээр багуудад тус бүр 1, 1, 4, 5, 6, 7, 8 дугаар багуудад тус бүр 2 мандат байхаар тогтоолоо.

Т. Одончимэг

Related news