Аймгийн хэмжээнд ААНБ-ын тооллогын явц 96,8  хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 10:32:28

4 сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын явц 98,6 хувьтай байна. 

Монгол Улсын  “Статистикийн тухай хууль”-ийн дагуу 5 жилд нэг удаа зохион байгуулдаг тооллогод 1743 аж ахуйн нэгж хамрагдахаас 4 сарын 26-ны байдлаар 1688 нь хамрагдаад байгаа аж. Хугацаа дуусахад гурван хоног үлдсэн тул онлайноор бүртүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүд Статистикийн хэлтсийн 115 тоотод ирэх, мөн асууж тодруулах зүйл гарвал 70272275, 88018548 дугаараас лавлахыг албаныхан санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news