Сумдын сонгуулийн хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 17:00:48

Улсын Их Хурлын болон Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн Хороо хуралдаж Сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлав.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэгт заасны дагуу санал авах байрыг байгуулж, ахлах зохион байгуулагч, бусад зохион байгуулагчдыг томилохыг сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосон байна.

Мөн Сонгуулийн төв байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн төрийн албан хаагчдыг сургалтанд хамруулж, санал авах байрны ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчдийг томилох тухай зөвлөмжийг хүргүүлж ажиллахаар тогтлоо.

Сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сумдын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд мэдээллэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

Related news