“Бага олимп” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:22:28

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрийн “Аврагыг Алтайдаа” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газраас “Бага олимп” спортын наадмыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Бүх сум, байгууллагуудыг хамруулан үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, олс таталт гэсэн 9 төрлөөр нийт 282 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм байна. Иргэдийг биеийн тамир спортоор хичээллүүлэх, тэдний дундаас ирээдүйтэй шинэ залуу тамирчдыг төрүүлэх зорилгоор уг бага олимпийг зохион байгуулах ажээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news