“Алтай citi shop” хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 14:49:30

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Ажилтай орлоготой Алтайчууд” хөтөлбөрийн хүрээнд ажлын байр буй болгох зорилгоор “Алтай citi shop”  дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Төрийн байгууллагын зүгээс газрын ашиглалтын гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгожээ. Улаанбаатар хотын “Болд хаус” ХХК тус бүр нь 3x5 метрийн хэмжээтэй 5.5-7.5 сая төгрөгний өртөг бүхий 12  дэлгүүрийг үйлдвэрлэж ашиглалтанд өгчээ. Ажлын байраар хангагдсан иргэд жимс ногоо, мах, сүү, түргэн хоол, бичиг хэрэг, гоо сайхан, компьютер засвар зэрэг 6 нэр төрлийн дэлгүүрийг өөрсдийн сонгосон газруудад нээн ажиллуулж эхэллээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news