Оюутан, сурагчдад мэргэжлээ зөв сонгох мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 16:18:19

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс оюутан сурагчдад “Өнөөдрийн зөв сонголт- Ирээдүйн амжилтын үндэс” бүлгийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1, 2, 4-р сургууль, “Мэргэд” лаборатори сургуулийн 11-р анги, мөн аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р курсийн оюутнууд зэрэг нийт 250 сурагч, оюутнуудад хамрагдаж, мэргэжил боловсрол эзэмшихдээ өөрийн  хүсэл сонирхол, авьяас, ур чадвараа таньж мэдэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн мэргэжлээ зөв сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө авсан байна.

Тодруулбал “Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо” ТББ-ын зөвлөх, үндэсний сургагч багш нар “Өөрийгөө судлах нь”, “Мэргэжлээ судлах нь”,  “Өөрийн ур чадвар ба сонгосон мэргэжлээ тохируулах нь”, “Мэргэжил сонголтын төлөвлөгөө боловсруулах нь” зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, оюутан, сурагчдын дунд тавигддаг томоохон асуултуудад хариулт өгчээ.

Мөн ахмад багш Д.Отгонбаяр, ахмад хуульч П.Адьяасүрэн, БОЭТ-ийн эрчимт эмчилгээний их эмч Д.Наваан, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Адьяатогтох нар Хөдөлмөрийн хэлтсийн урилгаар төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийж, Мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардагдах чадавхи, Тухайн мэргэжлийг эзэмших арга зам, хөгжих боломж сэдвийн дор сургалт явууллаа. Дээрх нэр бүхий хүмүүс тухайн мэргэжлийн мэдлэг ур чадварт тавигдах шинэ эрэлт хэрэгцээ, хандлагыг орон нутгийнхаа онцлог, хүн ардынхаа амьдрал ахуйтай холбон зөвлөгөө өгч, өөр өөрсдийн салбарын мэргэжлийн туршлагаас хуваалцсан нь сурагчдын эрэлт, хүсэлтэд нийцсэн болохыг зохион байгуулагчид хэлж байв.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news