БНСУ-аас транзит нислэгээр ирэх иргэдэд нэмэлт шаардлага тавьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-04-28 17:23:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу Инчеон олон улсын нисэх буудлаар дамжин нисэх гадаад улсын иргэдийн нислэг хоорондын хугацааг 24 цагаас дээшгүй байх шаардлага тавьж байна.

Үүнтэй холбогдуулан дээрх шаардлагад нийцэхгүй нислэгийн тийзтэй гуравдагч улсаас ирэх зорчигчийг нисгэхгүй.

Иймээс энэ сарын 30-ны өдрийн 14:20 цагт Инчеон нисэх буудлаас хөөрөх хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд БНСУ-д ирэх нислэг болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг хоорондын хугацаа нь 24 цагаас илүүгүй байх нислэгийг сонгох шаардлагатайг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа.

 

Related news