Монгол Улсын хүн ам жилд 2.2 хувиар өсөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-12 13:24:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг хэлэлцлээ.


Хүн ам, орон сууцны тооллогыг ҮСХ энэ оны нэгдүгээр сарын 9-15-нд хийсэн юм. Монгол Улсад 897 мянга 427 өрх, 3 сая 296 мянга 866 иргэн байна. 2010 оны тоологоос хойш Монгол Улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Хүн ам насны бүтцийн хувьд залуу буюу 14 хүртэлх насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хуь нь зүүн бүсэд байна. Нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар амьдарч байна.

Related news