НӨАТ-ын урамшууллын тохирол ням гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 6 дугаар сарын сугалааны тохирол ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлгийг "Боловсрол" телевизээр орон даяар шууд дамжуулна.
Тиймээс иргэд энэ оны 5 дугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 6 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна.
НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй иргэд мөн 6 дугаар сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулж, баталгаажуулахыг албаныхан сануулж байна. Заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дахин олгохгүй гэдгийг анхаарууллаа.